Үйлчилгээний ажлын дэс дараалал

ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЖЛЫН ДЭС ДАРААЛАЛ

  • Та “УЛААНБААТАР БУЯН” ХХК-ийн ажилтанд хандан “АРД ТҮМНИЙ АЛТАН САН” мэдээллийн сайтын үндсэн зорилго, үйл ажиллагаа, үйлчилгээний тухай мэдээлэл авах бөгөөд бидний санал болгож буй үйлчилгээг сонговол гэрээ байгуулна.
  • Бурхан болоочийн намтар, аж амьдрал, ажил хөдөлмөрийн түүхэн замнал, алдар цол, гавьяа шагнал, бүтээл туурвилын тухай материал болон гэрэл зураг, видео бичлэг, дурсамжийг хүлээлгэн өгч, өөрийн саналаа тусгуулна.
  • Бурхан болоочийн дурсгалыг “АРД ТҮМНИЙ АЛТАН САН”-д байршуулан мөнхжүүлэх ажлыг манай ажилтан гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ.
  • Үйлчилгээний ажлын гүйцэтгэлийг хамтран шалгаж, гэрээ дүгнэх бөгөөд бурхан болоочийн дурсгалыг хугацаагүй мөнхжүүлсэн тухай “БАТЛАМЖ” болон цаашид энэхүү мэдээллийн сайтад ажиллах гарын авлага, заавар олгоно.
  • “АРД ТҮМНИЙ АЛТАН САН”-д байршуулсан материалыг нэг бүрчлэн архивлаж хадгалах бөгөөд Танд нэг хувийг DVD хэлбэрээр хүлээлгэн өгнө.

 

ҮЙЛЧЛҮҮЛЭГЧЭЭС ХҮЛЭЭН АВАХ МАТЕРИАЛ

  • Хөрөг зураг
  • Тухайн хүний аж амьдрал, ажил хөдөлмөрийн түүхэн замнал, алдар цол, гавьяа шагнал, бүтээл туурвилыг багтаасан бүрэн хэмжээний намтар
  • Гэр бүл, үр хүүхдүүд, ах дүү, садан төрөл, анд нөхөд, хамт олны дурсамжууд
  • Гэрэл зургийн цомог, видео бичлэг
  • Удмын модонд оруулах үр хүүхэд, ач зээ нарын овог нэр, хүйс

 

ҮЙЛЧЛҮҮЛЭГЧИД ХҮЛЭЭЛГЭН ӨГӨХ МАТЕРИАЛ

  • Үйлчилгээний ажлын гүйцэтгэлийг хамтран шалган гэрээг дүгнэж, бурхан болоочийн дурсгалыг хугацаагүй мөнхжүүлсэн тухай “БАТЛАМЖ”
  • Мэдээллийн сайтад ажиллах гарын авлага, ашиглах заавар
  • Бурхан болоочийн  дурсгалыг цаашид удам угсаа дамжуулан гэгээн дурсамжаар улам баяжуулах, удмын модыг дэлгэрүүлэх, гэрэл зургийн цомог, видео бичлэгийн санг өргөтгөхөд зориулсан бүртгэлийн тусгай дугаар
  • “Ард түмний алтан сан” мэдээллийн сайтад байршуулсан материалыг нэг бүрчлэн архивлаж хадгалсан DVD бичлэг

 

--- ооо О ооо ---