Мандах нарны гэрэлтэй
Монголын цэлгэр нутгийн
Эргэх дөрвөн улиралд
Үе удмын гинж тасрахгүй
Улирах цагийн холбоос сарнихгүй

Ард түмний алтан сан
Угийн бичээс
Монголчуудын уламжлан хөтөлж ирсэн Угийн бичгээс өмнөх үеийн өвөг дээдсийг оруулаагүйгээрээ ялгаатай бөгөөд шинээр удам угсаа нэмэх бүр энэхүү модонд, ногоон навч хэлбэрээр оруулан бурхан болоочийн удам угсаа цаг хугацааны урсгалд хэрхэн өргөжин тэлж буйг харуулах юм.
Намтар
Бурхан болоочийн намтар, аж амьдрал, ажил хөдөлмөрийн түүхэн замнал, бүтээл туурвил, алдар гавьяа, цол шагнал зэрэг бүх мэдээлэл гарна.
Дурсамж
Энэ хэсэгт бурхан болоочоо сайнаар эргэн дурсах, хэлж амжаагүй чин сэтгэлийн үгс, сэтгэлийнхээ учгийг илэрхийлэх боломжтой.
Гэрэл зураг
Бурхан болоочийн амьдрал, түүхэн замнал, ажил үйлстэй холбоотой гэрэл зургууд болон видео бичлэгийг ойр дотнын хүмүүс нь оруулан баяжуулж байна.

мэдээ, мэдээлэл

ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ҮНДСЭН ЧИГЛЭЛ
Хүмүүний орчлонд амьдарч, сүүн цагаан мөрөө үлдээсэн бурхан болоочдын намтар, аж амьдрал, ажил хөдөлмөрийн түүхэн замнал, бүтээл туурвил, алдар цол, гавьяа шагнал, ариун дурсгалыг өнөд мөнхжүүлэх, цаашид удам угсаа дамжуулан гэгээн дурсамжаар улам баяжуулах, тэдний захиас сургаалыг ирээдүй хойч үеийнхэнд үлдээх, монголын ард түмний удмын алтан сангийн цөмийг одооноос бүрдүүлэх үнэт боломж олгоход оршино.