Зан үйл
Долоон бурхан одыг шүтэх ёс
2017.07.04

     Оддын ордоос Монголчууд долоон бурхан одыг хамгийн их шүтэж эрхэмлэдэг юм. Долоон бурхан од умард зүгийг зааж намар өвлийн улиралд тэнгэрийн хойд хэсэгт нилээд доогуур, хавар зуны улиралд чанх орой дээр шахуу харагдана.

     Зүг чигээ алдаж төөрсөн хүн шөнө оройн цагт долоон бурхан, алтан гадас одоор хойд зүгийг мэдэж болдог. Монгол эмэгтэй үдэш орой цай сүүнийхээ дээжийг өргөж халуун амь мал сүрэг эд хөрөнгөө даатгаж долоон бурхан одны байрлалаар долоон зул хийж өргөдөг. Мөн өөрийн жил байрласан одноос аян замд явах үе болон ер нь бүх л юм аа даатгаж шүтэн мөргөдөг байна.

     ДОЛООН БУРХАН ОДОНД БАЙРЛАХ 12 ЖИЛҮҮДИЙН БАЙРЛАЛ БА БУРХАД
1. Од нь Морь жилтэн шүтэх од. Манал бурхан байрласан.
2. Од нь Могой, Хонь жилтэн шүтэх од. Санжай-Одсүрэн бурхан байрласан.
3. Од нь Бич, Луу жилтэн шүтэх од. Шагжтүв бурхан байрласан.
4. Од нь Үхэр, Гахай жилтэн шүтэх од. Жүгдэржав бурхан байрласан.
5. Од нь Бар, Нохой жилтэн шүтэх од. Танжив бурхан байрласан.
6. Од нь хулгана жилтэн шүтэх од. Санжайнамсаг бурхан байрласан.
7. Од нь Туулай, Тахиа жилтэн шүүтэх од. Хорвоожинг бурхан байрласан.