Үйл ажиллагаа
БУРХАН БОЛОГСОДЫГ ДУРСАХ ОЛОН УЛСЫН ӨДӨР
2017.07.04

     “NEW MIND“ групп болон “УЛААНБААТАР БУЯН” ХХК хамтран зохион байгуулсан Бурхан бологсодыг дурсах олон улсын өдрийн арга хэмжээнд “АРД ТҮМНИЙ АЛТАН САН” мэдээллийн сайтын ажилтнууд оролцов. Энэхүү арга хэмжээнд маань хөгжөөх, захидлын уралдаан, дарь эхийн залбирал, гэрэлт зул өргөх зэрэг олон арга хэмжээ зохион байгуулав.
       Хүмүүний хорвоод нэгэн цаг үед амьдарч, сүүн цагаан мөрөө үлдээн дээд тэнгэрийн орноо заларсан бурхан бологсодыг санан дурсаж, буян үйлдэх ажлыг санаачлан зохион байгуулж байгаа “NEW MIND” групп болон “УЛААНБААТАР БУЯН” ХХК–ны хамт олонд манай мэдээллийн сайтын зүгээс гүн талархал илэрхийлж байна.