Үйл ажиллагаа
ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ГЭРЭЭ БАЙГУУЛАВ
2017.07.04

     “Улаанбаатар Буян” ХХК болон “Атас шүтээн” ХХК хамтын ажиллагааны гэрээ байгуулж  бурхан болоочдын дурсгалыг “Ард түмний алтан сан” мэдээллийн сайтад өнөд мөнхжүүлэх, цаг хугацааны урсгалд удам угсаа дамжуулан гэгээн дурсамжаар баяжуулах, тэдний захиас сургаалийг ирээдүй хойч үеийнхэнд үлдээх, мэдээллийн сайтаар дамжуулан монголчуудын удмын сангийн мэдээллийг бүрдүүлэх, баяжуулах, Монголчуудын уламжлалт шашны сургааль болон зан үйлийн талаар үйлчлүүлэгчдэд зөвлөгөө өгөх, олон нийтэд таниулах, нийгмийн сайн сайхны төлөө үйл ажиллагаа явуулж буй байгууллагуудтай хамтран буяны арга хэмжээ зохион байгуулах, хандив тусламж үзүүлэх чиглэлээр үйл ажиллагаагаа нэгтгэн ажиллахаар боллоо.