Үйл ажиллагаа
“ЛАВАЙН ЭГШИГ” РАДИОД ЯРИЛЦЛАГА ӨГӨВ
2017.10.03

           Оршихуй, одохуйн дунд орчлон багтаж буй.  Хорвоо ертөнцөд эрдэнэт хүний төрлийг олж, нигүүсэл, энэрэл, хайраар амьдран түмэн олныхоо сэтгэл зүрхэнд сүүн цагаан зам мөрөө үлдээн дээд тэнгэрийн орноо заларсан хүмүүсийнхээ хойтод буян үйлдэх,  эргэн дурсах нь хүний ёс бөгөөд тэдэндээ хүндэтгэл илэрхийлэх, дурсгалыг мөнхжүүлэх нь бидний уламжлалт соёлын салшгүй хэсэг билээ.

          “Ард түмний алтан сан” мэдээллийн сайтын Тэргүүн дэд захирал Д.Бадарч дэлхийн олон оронд өргөн дэлгэрсэн энэ чиглэлийн буяны үйл ажиллагааныхаа тухай “Лавайн эгшиг” радиогийн сонсогчдод дэлгэрэнгүй мэдээлэл хүргэлээ.

 

--- ооо О ооо ---