Үйл ажиллагаа
Монгол зурхайн “ТҮВДЭНПЭЛЖЭЭЛИН” хийд ”ӨГЛӨГИЙН ӨДӨР” арга хэмжээ зохион байгууллаа
2017.07.04

     Энэ сарын 24-ний өдөр Монгол зурхайн “Түвдэнпэлжээлин“ хийд санаачлан Чингэлтэй дүүргийн 200 гаруй иргэдэд зориулан “Өглөгийн өдөр” арга хэмжээ зохион байгууллаа. Тус арга хэмжээнд дүүргийн хороодын дарга нар болон өглөгийн садан болсон хувь хүмүүс, албан байгууллагыг төлөөлж “Атас шүтээн” компанийн Гүйцэтгэх захирал Н.Ханой нар үг хэлэв. Өглөгийн өдөр Түвдэнпэлжээлэн хийдийн лам хуврагууд сүсэгтэн олондоо номын өглөг өргөн хүн хийгээд хүн бусын хорлолд өртөхгүй, санасан хэрэг саадгүй бүтэх, муу заяанд унахгүй, бурханы хутагийг олох тус эрдэм цаглашгүй Аврал одуулах, Дашчийрэв сан, Мандал өргөх, Ганжуур хурах, Ганжуур судараа залж суварга дуган тойрч эргэл мөргөл хийх, бурханы лагшин зарлиг тааллын шүтээнийг бүтээж, сэтгэлдээ суварга босгох үүднээс Сац талбих, хишиг буян, эд баялаг арвижих, нас уртсах, санасан хэрэг бүтэх Даллага авахуулах, саад тотгорыг арилган эв түнжинг зохилдуулах Жанлав цогзол унших, хувь хүн, албан байгууллагуудын буяны өглөгийг тараах зэрэг олон арга хэмжээ боллоо.