Үйл ажиллагаа
Нутгийн зөвлөлд бичиг хүргүүллээ.
2017.07.04

     “АРД ТҮМНИЙ АЛТАН САН” мэдээллийн сайт Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөлийн дарга нарт тухайн аймгаас төрөн гарсан алдар гавъяатнуудын дурсгалыг мөнхжүүлэх, цаашид цаг хугацааны урсгалд удам угсаа дамжуулан гэгээн дурсамжаар улам баяжуулах, тэдний захиас сургаалийг ирээдүй хойч үеийнхэнд үлдээх, ялангуяа монголын ард түмний удмын алтан сангийн цөмийг одооноос бүрдүүлэх, нутаг орныхоо түүхийг сурталчлах талаар хамтран ажиллах хүсэлт хүргүүллээ. Тухайн аймгаас нэгэн цагт төрөн гарч, гэгээн мөрөө үлдээн дээд тэнгэрийн орноо одсон алдар гавъяатнуудын үр садтай холбоо тогтоон тэдний намтар, аж амьдрал, ажил хөдөлмөрийн түүхэн замнал, алдар гавъяа, цол шагналыг мэдээллийн сайтад мөнхжүүлэх нь хоёр талын үйл ажиллагааны үндсэн зорилгод бүрэн нийцэж байгаа бөгөөд нийт орлогын 15.0 хүртэл хувьтай тэнцэх хөрөнгийг Нутгийн зөвлөлд шилжүүлж байх юм.