Үйл ажиллагаа
“АРД ТҮМНИЙ АЛТАН САН” мэдээллийн сайт Монгол улсад үйл ажиллагаа явуулж буй мэргэжлийн холбоодтой хамтарч ажиллахаар боллоо
2017.07.27

     “АРД ТҮМНИЙ АЛТАН САН” мэдээллийн сайт Монгол улсад үйл ажиллагаа явуулж буй мэргэжлийн холбоодод тухайн салбараас төрөн гарсан алдар гавъяатнуудын дурсгалыг мөнхжүүлэх, цаашид цаг хугацааны урсгалд удам угсаа дамжуулан гэгээн дурсамжаар улам баяжуулах, тэдний захиас сургаалийг ирээдүй хойч үеийнхэнд үлдээх ялангуяа салбарын түүхийг сурталчлах талаар хамтран ажиллах хүсэлт хүргүүллээ. Тухайн салбарт нэгэн цагт ажиллаж хөдөлмөрлөн, гэгээн цагаан мөрөө үлдээн дээд тэнгэрийн орноо одсон алдар гавъяатнуудын үр садтай холбоо тогтоон тэдний намтар, аж амьдрал ажил хөдөлмөрийн түүхэн замнал, алдар гавъяа, цол шагналыг мөнхжүүлэх ажлыг манай компанийн нэгдсэн зааврын дагуу хариуцан зохион байгуулах төлөөлөгчийг сонгон томилж өгөхийг хүссэн бөгөөд нийт орлогын 15.0 хүртэл хувьтай тэнцэх хэмжээний хөрөнгийг Мэргэжлийн холбоодод шилжүүлж байхаар боллоо.