Шашны сургааль
Энэ нас хийгээд хойд насанд хэрхэн аз жаргалтай байх вэ?
2017.07.27

     Энэ насанд хэрхэн амар амгалан аз жаргалтай байх вэ?

     Хүн энэ насанд амар амгалан, аз жаргалтай байхын тулд дөрвөн зүйлийг анхааран бүтээх хэрэгтэй. Дөрөв юу хэмээвээс:

  • Хичээл шамдалыг бүтээх
  • Сонор сэрэмжийг бүтээх
  • Сайн хүмүүстэй шадар нөхөрлөх
  • Зохистой амьдралаар амьдрах дөрөв юм.

1. Хичээл шамдалыг бүтээх гэж юуг хэлэх вэ?

     Хүн газар тариалан, худалдаа наймаа, мал аж ахуй эрхлэх, нум сум агсах(зэвсэгт хүчин) хаан төрд (Төрийн алба)болон бусад төрлийн ажил эрхлэн, эд хөрөнгийг бүтээх бөгөөд өөрийн эрхэлсэн ажилд авъяас чадвартай, эрдэм мэдлэгтэй, хичээл зүтгэлтэй улмаар ажлын арга туршлагаа дээшлүүлэн байхыг хичээл шамдлыгбүтээх хэмээмой.

2. Сонор сэрэмжийг бүтээх гэж юу вэ?

     Хүн гарын хүчийг гарган, магнайн хөлсийг цувруулан, шударга зөв замаар хичээл зүтгэл гарган хураасан эд хөрөнгөө хаан хаан төр, хулгай дээрэм, хуурмаг муу санаат өв залгамжлагч хийгээд хуйлран асах гал, усны аюулаас хамгаалан байхыг сонор сэрэмжийгбүтээх хэмээмой.

3. Сайн хүмүүстэй шадар нөхөрлөх гэж юуг хэлэх вэ?

     Хүн хөдөө тосгон, хот балгад алинд амьдравч сүсэг бишрэл8 төгөлдөр, ёс суртахуунтөгөлдөр, өглөгийн сэтгэл төгөлдөр, насан залуу, өндөр гэргийтэн, гэргийтний хүүтэй шадар нөхөрлөн тус тусын сүсэг бишрэл, ёс суртахуун, өглөгийн сэтгэл болон билэг ухаанаас суралцахыг Сайн хүмүүстэй шадар нөхөрлөх хэмээмой.

4.Зохистой амьдралаар амьдрах гэж юуг хэлэх вэ?

     Хүн өөрийн олж буй орлого нь зарцуулж буй зарлагаас илүүтэй байхаас бус зарлага нь орлогоосоо илүүтэй байх ёсгүйг ухааран мэдэж орлого зарлагадаа тааруулан хэт үрэлгэн бус хэт харам бус зохистой амьдралаар амьдрах хэрэгтэй. Үлгэрлэвээс дархан эсвэл түүний туслах, жинлүүр барин жинлүүрийн аль тал нь илүү бага жинтэй байгааг мэдэж байхын адил гэргийтэн өөрийн орлого зарлагын аль нь илүү байгааг мэдэн, орлого зарлагадаа тааруулан хэт үрэлгэн бус хэт харам бус зохистой амьдралаар амьдрах хэрэгтэй.

     Хэрэв бага орлоготой хүн хэт үрэлгэн байдлаар амьдарч байвал хүмүүс “Энэ хүн жимст модны жимсийг идэх адил10 эд хөрөнгөө үрж байна” хэмээн хэлнэ. Хэрэв их орлоготой хүн (Хармийн сэтгэлээр) эдлэж хэрэглэхээр хомс амьдарч байвал хүмүүс “Энэ хүн турж үхэх нь” хэмээн хэлнэ. Тиймээс хүн өөрийн олж буй орлого нь зарцуулж буй зарлагаас илүүтэй байхаас бус зарлага нь орлогоосоо илүүтэй байх ёсгүйг ухааран мэдэж орлого зарлагадаа тааруулан хэт үрэлгэн бус хэт харам бус зохистой амьдралаар амьдрахыг, зохистой амьдралаар амьдрах хэмээмой.

(Эцэс хойд насанд хэрхэн амар амгалан аз жаргалтай байх вэ?)

     Хүн хойд насанд амар амгалан, аз жаргалтай байхын тулд дөрвөн зүйлийг анхааран бүтээх хэрэгтэй. Дөрөв юу хэмээвээс:

  • Сүсэг бишрэл төгөлдөр байх.
  • Ёс суртахуун төгөлдөр байх
  • Өглөгийн сэтгэл төгөлдөр байх
  • Билэг ухаан төгөлдөр байх дөрөв юм.

1. Сүсэг бишрэл төгөлдөр байх гэж юуг хэлэх вэ?

     Хүн бурхан багшийн гэгээрэлд итгэл бишрэлтэй бөгөөд бурхан багш нь ялж төгс нөгчсөн12 дайснаа дарсан13 үнэхээрийн төгс гэгээрсэн14 билэг, ухаан, явдал, мөр төгс15 амгалан ажрагсан16, ертөнцийг болгоогч17 номхотгогдох төрөлхтөнийг номхотгогч, ханьцашгүй удирдагч18, тэнгэр, хүмүүний багш19, гэгээрсэн20, эрхэм дээд21, итгэн бишрэхийг22, сүсэг бишрэл төгөлдөр хэмээмой.

2. Ёс суртахуун төгөлдөр байх гэж юуг хэлэх вэ?

     Хүн хүн амьтны амь эс хөнөөх (өөрт) эс өгсөн зүйлийг (дур мэдэн өөрт)авахгүй байх, ёс бусын бэлгийн харьцаанд орохгүй, худал ярихгүй, оюун санааг мансууруулах идээ, ундааг хэрэглэхгүй байхыг ёс суртахуун төгөлдөр хэмээмой.

3. Өглөгийн сэтгэл төгөлдөр байх гэж юуг хэлэх вэ?

     Хүн зүрх сэтгэлдээ хармын өчүүхэн ч сэтгэлгүй, өглөгийн сэтгэл төгөлдөр байж бусдад тусламж хэрэгцээтэй болох үед даруй өглөг өгөн баяслын сэтгэл төгөлдөр байхыг өглөгийн сэтгэл төгөлдөр хэмээмой.

4.Билэг ухаан төгөлдөр байх гэж юуг хэлэх вэ?

     Хүн шүтэн барилдлагын23 ухааныг ухааран зовлонгоос гэтлэхийг билэг ухаан төгөлдөр хэмээмой. Хүн эцэс хойд насанд амар амгалан, аз жаргалтай байхын тулд энэхүү дөрвөн зүйлийг анхааран бүтээх хэрэгтэй.

Шамдал хичээл, шургуу хөдөлмөр

Сонор сэрэмжийг бүтээн

Шудрага үйлээр хураасан эд хөрөнгөө

Шамшигдуулан үрэлгүй зөв зарцуулж

Сүсэг бишрэл, ёс суртахуун төгс

Сэтгэлд харам үгүй өглөгийг бүтээх

/тэргүүтэн нь/

Хожмын амгаланг авчрах

Хосгүй сайн зам

Энэ нас,эцэс хойд насанд

Эрхэм дээд амгаланг төрүүлэх

Гэргийтэн хүний бүтээх найман зүйлийг

Гэгээрлийг олсон бурхан номлов

Бурханы сургаалийг шамдан бүтээснээр

Бусдын тусад өглөг өгөх сэтгэл хийгээд

Бодит мөн чанарыг ойлгон ухаарах

Билэг ухаан улам арвижна.

 

Эх сурвалж: Боржигон Жадамбын Лхагвадэмчиг шастри багшийн судалгаа, Вяаггхапажжа сутта /Санскрит сутра/ -аас