Угийн бичиг
Хэдэн үе өнгөрч байж генийн сангийн хувьд огт хамаагүй хүмүүс болох вэ?
2017.07.27

     Жишээ нь би аав, ээжтэйгээ генийн сангийнхаа 50, 50 хувиар хамаатай буюу энгийнээр хэлбэл миний биеэр аавын цусны 50 хувь, ээжийн цусны 50 хувь эргэж байгаа. Өвөөгийн цусны 25, эмээгийн цусны 25 хувь гэх мэтчилэнгээр хоёр дахин багасч дээшээ явсаар байгаад ес дэхь үе дээрээ ирэхээр генийн сангийн холбоо маань 0.19 хувь болдог. 0.19 хувиар л би ес дэхь үеийнхээ өвөг дээдэстэй хамаатай байх нь. Үүнээс цааш 10 дахь үе рүүгээ ороод ирэхээр үндсэндээ генийн сангийн хувьд бараг хамаагүй, харь элгийн хүмүүс болж хувирдаг байна. Тэгэхээр есөн үеийн дотор ураг холбож болохгүй ээ гэдэг монгол ёс заншлын шинжлэх ухааны үндэслэл нь энэ.